Туфль, гладиатор сандаал ба маш өндөр өсгийт
Яг тэдэн шиг гутланд хайртай хүмүүст зориулав
Жузеппе Заноти дэлхийн олон алдартнуудад зориулж гутал урлаж байсан. Тэр өмнө нь Селена Гомес, Жанет Жексон ба Ким Кардашьян нарын хувийн цуглуулга дээр ажилласан билээ. Тэгэхдээ Женнифер Лопезтэй ийнхүү хамтарч байгаа нь огт өөр түвшний хамтын ажиллагаа болж байна. Учир нь Женнифер Лопез бол зөвхөн дуучин эсвэл жүжигчин төдийгүй томоохон бизнес эрхлэгч билээ. Тухайлбал тэр өөрийн нэрийн брэндийн бүтээгдэхүүнүүдийг дэлхийн нөлөө бүхий корпорациудтай хамтарч худалдаалдаг асар том эзэнт гүрэнтэй. Ким Кардашьян өөрийн нэрийг брэнд болгохоос ч өмнө Женнифер Лопез үүнийг хийдэг байсан. Тэрээр АНУ-ын гоо сайхны магнат Coty компанитай 14 жил хамтарч ажиллахдаа өөрийн нэрийн дор 18 сүрчиг гаргасан ба үүнээс хамгийн багадаа л хоёр тэрбум долларын ашиг олсон юм. Тэгэхдээ энэ бол Жей Логийн бизнесийн ердөө л багахан хэсэг нь. Харин энэ удаад тэдний шинэ төсөл зөвхөн бизнесийн зорилготой биш юм. Тэд хамтарч маш гайхамшигтай бүтээл хийх хүсэлтэй байгаа гэжээ.
Giuseppe for Jennifer Lopez (#GiuseppexJennifer) нэртэй энэхүү цуглуулга наймдугаар сарын эхээр "Fashion Footwear Association of New York" яармаг худалдаан дээр танилцуулагдах бол дараа оны нэгдүгээр сард албан ёсоор худалдаанд гарахаар болжээ. Женнифер Лопез ба Жузеппе Заноти нарын хамтарсан цуглуулгыг Saks Fifth Avenue, Nordstrom зэрэг томоохон худалдааны төвүүд эсвэл Giuseppe Zanotti-гийн нэрийн дэлгүүрүүдээс авах боломжтой. Тус цуглуулгад мөн хоёр өөр загварын цүнх багтаж байгаа ба 795$-1,995$-ын үнэтэй юм байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт