Женнифер Лоуренс Dior-ын сурталчилгаанд

Жүжигчин бүсгүй феминизмийн тухай ярьж байна

Дизайнер Мария Грация Кьюригийн хавар-зун 2017 цуглуулгад зориулж Dior ордон хоёр төрлийн богино хэмжээний бичлэг гаргалаа. Сурталчилгааны гол дүрээр сонгогдсон жүжигчин Женнифер Лоуренс эхний бичлэгт шинэ цуглуулгын загваруудыг өмсөн харуулж, харин хоёр дахь бичлэгт нь феминизмийн тухай өөрийн бодлыг хуваалцжээ.

"Феминист үзэлтэй эмэгтэй гэж хэн бэ гээд бодоод үзэхэд шууд л өөртөө итгэлтэй эмэгтэй төсөөлөгддөг" хэмээн Женнифер ярьсан байна.



«We should all be feminists» бичигтэй брэндийн алдарт футболкагаар гоёсон жүжигчин бүсгүйн зургийг Брижит Лакомб гэх эмэгтэй зурагчин хариуцжээ. Сануулж хэлэхэд Лоуренс ба Dior ордны хамтын ажиллагаа өдгөө таван жил үргэлжилж байна.

Buro.Mongolia

2017-05-20, 12:00

  • Зураг: