Жереми Скотт болон Moschino-г оюуны өмч хулгайлсан хэрэгт буруутгалаа

Граффити хээнүүд маргааны төвд орлоо

Rime нэрээрээ олонд танигдсан граффити зураач Жозеф Тирни оюуны өмчийн хулгайн хэрэгт Moschino-г буруутгалаа

Тэрбээр Moschino-гийн шинэ цуглуулгын даашинзууд дээр түүний граффитийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн гомдол гаргажээ. Жижи Хадид өмсөж тайзан дээр алхсан Moschino-гийн намар-өвөл цуглуулгын даашинзны хээ нь Жозеф Тирнигийн өөрийн бүтээлийн хуулбар гэж буруутган шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Дээр дурдагдсан граффитийг зураач "The Seventh Letter" компанид зориулан 2012 онд Детройт хотын нэгэн барилгын ханан дээр зурсан ажээ.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлд "Жереми Скотт нь зураач Тирнигийн бүтээлийг хуулбарлаад зогсолгүй эх бүтээл дээр өөрийн брэнд хээг байршуулж, зургийг Moschino-гийн зохиол мэт болгосон" гэж бичжээ.

Rime

Moschino намар-өвөл 2015 коллекци

Мөн энэхүү Moschino-гийн граффити хээтэй хар даашинзыг Кэти Перри саяхан Met Ball дээр өмссөнийг нэхэмжлэлд сануулж, бас "Яагаад эх бүтээлийн зохиогчийн нэрийг хаана ч дурдахгүй байгаа юм бэ?" хэмээн асуусан байна.

Эцэст нь Трини Moschino-гоос "хулгайн" хээтэй даашинзны худалдааг зогсоож, ёс суртахууны хохирол учруулсны төлөө нөхөн төлбөр олгохыг шаарджээ.

Одоогоор Moschino эдгээр мэдэгдэлд хариу өгөөгүй байна.

Жереми Скотт ба Кэти Перри

 

Ө.Тодгэрэл

2015-08-07, 14:00

  • Зураг: