Жереми Скотт Жозеф Тирнийн гомдолд хариу өглөө

Хүүхдийн тоглоом

Граффитчин Rime-ын гомдолд Moschino-гийн бүтээлч захирал Жереми Скотт "Би граффити хээнд үндэслэн цуглуулга гаргасан болохоос биш хээний дизайныг өөрчлөөгүй" хэмээн хариулжээ

Met Ball дээр Кэти Перригийн өмссөн үдшийн хар даашинз дээрхи граффити хээг Жереми Скотт Жозеф Тирнийн бүтээлээс "хулгайлсан" гэгдээд байсан билээ. Граффити зураач Жозеф Тирни Moschino брэндийн намар-өвлийн цуглуулгын хар даашинзны хээ бол түүний 2012 онд зурсан зургийн хуулбар гэж мэдэгдсэн юм. Үнэн хэрэгтээ зургуудыг адилхан биш гэж хэлэхэд хэцүү юм. Гэвч дизайнер үүний хариуд "Загвар болон нийгмийн соёлыг хэтэрхий нухацтай хүлээж авах нь инээдтэй зүйл. Эдгээр нь одоогийн нийгмийн соёлтой холбоотой асуудалд хүмүүсийн анхаарлыг татах зорилготой хийгдэх ёстой" гэжээ. Мөн Скотт нэмж хэлэхдээ "Миний бүтээл загварын уламжлалт нухацтай байдлыг үгүй хийж, харилцааг хөнгөвчилдөг. Үүгээр хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодруулж, асуудлаа мартах боломж олгон нийгмийн үнэ цэнийг өөрөөр харахад тусладаг" гэжээ.

Б.Амина

2015-11-03, 09:00

  • Зураг: