Дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгч сүүлийн удаа загварын тайзнаа эргэн ирэх гэж байна
Өнгөрсөн жил Бразилын алдарт модель Жизель Бюндхен дахин загварын шоунуудад оролцож, тайзан дээгүүр алхахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. "Миний бие намайг зогсохыг хүссэн. Загварын шоу болгоны өмнө би биеэ зовоодог. Би өөрийнхөө бие махбодыг хүндэлдэг тул ийм шийдвэрийг гаргалаа" хэмээн загвар өмсөгч тухайн үед ярьж байсан юм. Бюндхен хамгийн сүүлд Сан-Паулу хотын загварын долоо хоногийн хүрээнд явагдсан Colcci брэндийн шоунд оролцсон бөгөөд тэр цагаас хойш тэрбээр зөвхөн сэтгүүлийн зураг авалт болон брэндүүдийн сурталчилгаануудад л оролцож байсан билээ.
Харин энэ зун Жизель тун онцгой үйл явдалд зориулж өөрийн шийдвэрийг анхны буюу сүүлийн удаа өөрчлөхөөр шийджээ. Тодруулбал өдгөө 35 настай модель бүсгүй наймдугаар сарын 5-нд Рио-де-Жанейрод зохиогдох Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох гэнэ. Энэ нь үнэхээр гайхалтай эргэн ирэлт болох бололтой. Тэсэн ядан хүлээцгээе!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт