Жижи Хадид Missoni брэндийн сурталчилгаанд

Их Британийн зурагчин Харли Вейрийн дарсан зургууд

Италийн Missoni брэнд намар-өвөл 2017 улирлын сурталчилгаандаа Жижи Хадидыг урин авчирлаа. Харин загвар өмсөгчийн зургийг өмнө нь Stella McCartney, Balenciaga, Proenza Schouler болон бусад томоохон брэндүүдтэй хамтран ажилласан туршлагатай Их Британийн зурагчин Харли Вейр даржээ.

Сурталчилгааны зургууд дээр Жижи шинэ цуглуулгад багтсан сүлжмэл хийцтэй эрээн цоохор даашинз, тод өнгийн свитер ба кардиган, ноосон легинс болон трапеци хэлбэрийн өмдөөр гоёсон байлаа.

Энэ оны намар-өвлийн улиралд Жижи ойролцоогоор арав гаруй брэндийн нүүр царайгаар тодорсон байгаа. Моделийг төлөөлөгчөөрөө сонгосон брэндүүд дунд Fendi, Versace, Stuart Weitzman, Maybelline болон бусад алдартай нэрс бий.

 

Buro.Mongolia

2017-07-30, 11:00