Маргааш худалдаанд гарах Tommy x Gigi цуглуулгатай холбогдуулан
Алдарт Mattel компани өдгөө 21 настай загвар өмсөгч бүсгүйн нэрэмжит барби хүүхэлдэй гаргалаа. Жижи Хадидын Tommy Hilfiger брэндтэй хамтарсан хоёр дах цуглуулгын нэрэмжит энэхүү барби нь хоёрдугаар сарын 9-нд буюу маргааш Лос-Анжелес хотноо нээлтээ хийхээр товложээ. Брэндийн албан ёсны Instagram хуудсанд нийтлэгдсэн зурган дээр Жижигийн хүүхэлдэйн хувилбар ба компанийн анхдагч, оригнал Барби нар Венис далайн эргийн орчим роликоор гулган, селфи дарж буйгаар гарчээ. Тэд мөн 1990-ээд оны хэв маягтай Tommy Hilfiger брэндийн логотой футболка ба жийнсэн шоортоор хосолжээ.
Жижи мөн өөрийн Instagram хуудаснаа барбины зургийг нийтэлж, "Энэ би гэдэгт итгэж чадахгүй байна! #Mattel компанид баярлалаа. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Шинэхэн #Barbie маргааш зохион байгуулагдах бидний бэлдсэн #TOMMYxGIGI загварын шоу дээр хүрэлцэн ирэх болно!" хэмээн бичжээ.
Mattel компани өнгөрсөн жил Жижигийн Tommy Hilfiger-т зориулсан анхны цуглуулгад зориулж ижил төрлийн промо явуулж байсан билээ. Гэхдээ таны харж байгаачлан энэ жилийн шинэ барби Жижитэй усны дусал мэт адилхан болсноороо онцлог юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт