Борооны улирал эхэлж буйтай холбогдуулан танд хэрэг болох 15 төрлийн цув танилцуулж байна
Та энэ зун парка хүрмийн зуны хувилбарыг гэнэтийн борооноос сэргийлэх зорилгоор өдөр тутмынхаа цүнхэнд авч яваарай. Хөнгөн материалтай, амьдралд хэрэгтэй эдгээр спортлог загварын цувнууд Монголын урьдчилан таамаглах боломжгүй цаг агаарын жинхэнэ аврал болно. Joseph, Moncler, Herno болон Max Mara брэндүүдийн танилцуулсан саармаг өнгөтэй загварууд нь хамгийн ажил хэрэгч хослол дээр ч зохицохоос гадна мөн бусад хувцастай хослуулан өмсөхөд тун хялбар байх болно. Харин Isabel Marant-ын сансрын нисгэгч мэт мөнгөлөг ба 3.1 Phillip Lim-ийн маш эмэгтэйлэг аястай ногоон саарал цувыг 1990-ээд оны унтлагын slip даашинз болон хөлд эвтэйхэн кеттэй хослуулан үдшийн гангараандаа өмсөж болох юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт