BURO x MICHAEL KORS – Модерн эмэгтэйн олон талт гоо үзэсгэлэн
БОСА Глобал Брэндс ХХК-н нэвтрүүлсэн MICHAEL Michael Kors брэндэд зориулсан зураг авалт
Зоригтой, бие даасан, мэдрэмжтэй, мөн мэдээж харц булаам үзэсгэлэнтэй - Michael Kors Бүсгүй бол орчин үеийн эмэгтэйн төгс бэлгэ тэмдэг.
Орчин үеийн эмэгтэйн олон талт гоо үзэсгэлэнг харуулсан энэ удаагийн зураг авалтад Michael Michael Kors брэндийн хавар-зун 2022 улирлын шинэ загварууд орсон бөгөөд шинэ цуглуулгын хувьд урьд өмнөхөөсөө илүү төрөлжсөн, стиль болоод өнгөний өргөн сонголттой болсноороо онцлог юм. Романтик бохо загварын торон даашинзуудаас эхлээд эрэгтэй эсгүүртэй сул хослолууд, спортлог oversize цувнууд, мөнхийн классик шулуун пальтонууд, мөн секси богино даашинзууд өнгө, өнгөөрөө брэндийн Шангри-Ла Молл дахь албан ёсны дэлгүүрт өрөгдсөн байна. Цүнх болон гуталнуудын хувьд яг одоо загварын салбарыг байлдан дагуулж буй монограм хээтэй авсаархан жижиг загварууд, эсрэгээрээ илүү дутуу детальгүй минимал хувилбарууд, юутай ч зохицох гоёмсог лоферууд, мөн намхан өсгийтэй дэгжин туфлинууд иржээ. Өөрөөр хэлбэл хүссэн дүр төрхөө бүрдүүлэх, өөрийгөө хүссэнээрээ илэрхийлэх боломж бий.
Бүх эмэгтэйчүүддээ зориулж байна.
Модель: Уля @urinulya
Зурагчин: Болдбаатар (March Nine Media) @boldoo_march
Арт директор & Стилист: Тодгэрэл @todgerel
Нүүр будалт: Наранбилэг (Anara's Makeup) @anarasmakeup
Үс засалт: Баяржаргал @hairstylist_bayraa
Стилистийн туслах: Хүслэн @huslenl
Хаяг: Shangri-La Centre, 1-р давхар
Утас: 85298827
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт