Кэрри Брэдшоу шиг шүүгээ дүүрэн гуталтай байхыг хүсдэггүй бүсгүй гэж хаана байх вэ. Гэвч бодит амьдрал дээр тийм боломж тохиох нь ховор шүү дээ. Тиймээс олон биш, харин цөөн атлаа үнэ цэнэтэй, ямар ч төрхийг чимэх, ямар ч нөхцөл байдалд хэрэг болох гутал сонгоцгооё
Гутланд дурладаггүй эмэгтэй хүн гэж үгүй. Загварын зах зээл дээрх тэр олон сайхан гутлыг хараад өөрийн мэдэлгүй нэг туфлинээс гурван төрлийн өнгийг, аль эсвэл аль хэдийнээ шүүгээнд чинь байгаа хар гутлаас дахиад нэгийг авч, хэрэггүй зүйлд мөнгө үрчихсэн байх тохиолдол олон бий. Тийм тохиолдолд орохгүйн тулд та энэхүү эмэгтэй бүрийн заавал ч үгүй бүрдүүлэх хэрэгтэй гутлын жагсаалтаас санаа авч, хувцасны шүүгээгээ ухаалгаар төлөвлөөрэй.
1. Хар туфли
Хаана ч ѳмсөхѳд тохиромжтой хар туфли таны шүүгээнд заавал байх хэрэгтэй. Үдэшлэг, ажлын уулзалт, хурал, хүлээн авалт, ажил явдал гээд амьдралын олон нөхцөл байдалд тэр хэрэг болно.
2. Цагаан кет
Зун, хавар, намар, зарим тохиолдолд ѳвѳл хүртэл өмсөж болох энгийн цагаан кет таны шилдэг хамтрагч байх болно. Бүх төрлийн хувцсанд сайхан зохицдог цагаан кетийг сүүлийн үеийн чиг хандлагын дагуу урт пальто юм уу даашинзтай хослуулснаар илүү загварлаг төрх бүрдүүлээрэй.
3. Хагас түрийтэй хавар, намрын гутал
Манай Монголын цаг агаарын нөхцөл байдал биднийг жилийн гурван улирлын турш хавар, намрын гутал өмсөхөд хүргэдэг. Тэгвэл хагас түрийтэй, эвтэйхэн өсгийтэй гутал сүүлийн үед бүхий л загварын тайз дээр үзэгдэж байна. Даашинз юбка, өмд гээд юутай ч хослуулж болно.
4. Урт түрийтэй гутал
Урт түрийтэй гутал ч мөн адил "мода"-наас хэзээ ч гарахгүй, мөнхийн загвар юм. Та харин хамгийн цэмцгэр арьстай гутал сонгохоо мартуузай. Тэгснээр та ямар ч төрхөө илүү chic харагдуулах болно.
5. Намхан ултай сандаал
Зуны өдрүүдэд заавал байх гутал. Хотын гудамжаар алхахдаа, аялал зугаалгад явахдаа, далайн эрэг дээр нарлахдаа өөртөө зориулж хөлд эвтэйхэн бөгөөд загварлаг сандаал зэхээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт