Хуримын даашинз сонгох нь - "Титэм" дэлгүүрт шинэ загварууд ирлээ

Хамгийн төрөлжсөн дэлгүүр

Хуримын бэлтгэл ажлын хамгийн бэрх атлаа сэтгэл догдлом хэсгүүдийн нэг бол хуримын даашинз сонгох үйл явц билээ. Ганцхан үдшийн турш өмсөх ч амьдралын хамгийн чухал өдрийг гэрчилдэг тул хуримын даашинзаа төгс байлгахыг сүйт бүсгүй болгон хүсдэг. Хаанаас нь ч харсан нүд булаам, үзэсгэлэнтэй, хамгийн гол нь сэтгэлд төгс нийцсэн, олон жил хадгалсан ч үнэ цэнээ алдахгүй байх нь тавигдах ёстой чухал шалгууруудын нэг билээ. Тэгвэл ийм шалгууруудад нийцсэн шинэ загварууд "Титэм" хуримын дэлгүүрт иржээ.

Шинэ цуглуулгад 2000-аад оныг санагдуулам мөр ил гаргасан, сонгодог хэв маяг бүхий урт ханцуйтай, биеийн галбир тодотгосон элсэн цаг хэлбэрийн эсгүүртэй, нарийн хийц болон гоёмсог детальтай гээд хүн хүний сонирхолд нийцэх загварууд багтсан байна. Эдгээр даашинз нь ямар ч арьсны өнгөнд тохирох цасан цагаан, сувдан цагаан, шаргал туяатай зэрэг өргөн сонголттой байдаг тул сүйт бүсгүй бүр өөрт таалагдах загварыг олох болно. Мөн даашинзны чимэглэл бүрийг гар ажиллагаагаар хийдэг тул тансаг өнгө аяс мэдрэгдэнэ.

Сүүлийн үед хуримын даашинз сонгодог, минимал загвартайгаас гадна мөн бүтээлч детальтай, максималист хэв маягтай байх нь элбэг болж байна. Иймд сонирхолтой бөгөөд уламжлалт бус загварыг сонгохыг хүсэж буй эмэгтэйчүүд "Титэм" хуримын дэлгүүрт худалдаалагдаж буй хормой, ханцуй нь сарнайн чимэглэлтэй, гялтганасан материалтай даашинзнуудыг анхааралдаа аваарай. Түүнчлэн гадаа болон дотор, хүйтэн болон дулаанд гээд ямар ч нөхцөлд өмсөж болох төрөл бүрийн загваруудыг эндээс олох боломжтой. 

"Титэм" хуримын дэлгүүр

Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд байрлах Sunny Center-ын 2 давхарт

Утас: 9903 8940

Facebook: Титэм хуримын дэлгүүр

Instagram: @titemhurim

Б.Энххүслэн

2022-05-02, 12:32