MICHAEL KORS x BURO - Их хотын намар. Эрх чөлөөтэй бүсгүй. Бохо глэм стиль

БОСА Глобал Брэндс ХХК-н нэвтрүүлсэн MICHAEL Michael Kors брэндэд зориулсан зураг авалт


Улирал солигдон намар айлчлах тэр мөчид модны навчис өнгөө хувирган сэтгэлийн олон өнгө аясыг хөндөж, орчин тойрон урьд өмнөхөөс илүү үзэсгэлэнтэй харагдан романтик уур амьсгал бүрддэг билээ. Энэ үед гүн хүрэн улаан, алтан шаргал өнгөнүүдээр хувцаслан байгальтайгаа уусаж, хотын гудмаар өөртөө итгэлтэйгээр алхах тэрхүү эрх чөлөөтэй атлаа ихэмсэг бүсгүй бусдын харцыг өөрийн эрхгүй булаана. Түүний даашинз дээрх баялаг пейсли хээ, пальтоных нь гоёмсог материал, цүнхнийх нь хээнцэр металлик чимэглэл гээд загварын өнцгөөс харахад намрын улиралтай төгс нийцэж, бүр ч илүү чимж өгдөг стиль бол яахын аргагүй бохо-глэм юм. Тайван, чөлөөтэй, өнгөлөг. Мөн мэдээж тансаг.

Яг л ийм эмэгтэйлэг бөгөөд эрх чөлөөтэй, бохо бөгөөд глэм стилийг хэнээс ч илүү тод гаргаж чаддаг Michael Michael Kors Монголд албан ёсоор салбар дэлгүүрээ нээсэнтэй холбогдуулан бид брэндийн шинэ цуглуулга дахь загваруудыг онцлох үүднээс их хот дахь намрын уур амьсгалыг шингээсэн зураг авалтыг загварын салбарын шилдэг гэрэл зурагчдын нэг Б.Болдбаатартай хамтран хийж гүйцэтгэлээ.


Юуны өмнө Michael Kors брэндийг эсвэл ноён Майкл Корсыг танилцуулах шаардлага байхгүй гэдэгт итгэлтэй байна. Контемпорари, өндөр зэрэглэлийн загвар сонирхдог хэн бүхэн энэ нэрийг олон жилийн өмнөөс л дуулж, одоо брэндийн загварыг хаанаас ч харсан таньж, ялгадаг болсон биз ээ. Тэртээх 39 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан энэ брэнд нь өнөөдөр тансаг зэрэглэлийн аксесуар, хувцас загвар, гутал, үнэртэн зэрэг олон салбарт хүрээгээ тэлж, одоо маш том “вант улс” болон хувирсан билээ. Дизайнер Майкл Корс орон орноор аялагч, эмэгтэйлэг бөгөөд ихэмсэг бүсгүйн гоо зүйг хамгийн анх загварын салбарт нэвтрүүлж байсан бөгөөд түүний энэхүү алсын харааны ачаар тансаг зэрэглэлийн загвар өдгөө ийм хэмжээнд хөгжсөн байдаг. Ихэвчлэн сонгодог, заримдаа глэм, заримдаа бага зэрэг рок-н-ролл, зарим үед мөн бохо урсгалуудаас бүтээлч санаа авдаг тэрээр 2020 оны намрын улиралд дээрх бүх стилиудыг холин хэзээ ч моданаас гарахааргүй загваруудыг бүтээжээ.

Цэцгэн хээтэй дарсны улаан намирсан урт даашинз, оверсайз авиатор нарны шил, хаваастай улаан жижиг цүнх зэрэг шинэ цуглуулгын загварууд бүхэлдээ 70-аад оны бохо-глэм хэв маягийг мэдрүүлж, өмссөн эзнээ тухайн үеийн рок од мэт хайхрамжгүй, өөртөө итгэлтэй харагдуулна. Цуглуулгад сайкоделик цэцэгс, пейсли хээ угалз болон терракотта шар бор, хөвдний ногоон, баянбүрдийн цэнхэр өнгөнүүд давамгайлсан бөгөөд материалын хувьд намирсан торго, хиймэл үслэг эдлэл, цэвэр ноос, тугалын арьс ашиглагджээ. Цүнхнүүдийн хувьд харин энэ улиралд хаваастай арьсан хийцтэй SoHo гар цүнх, брэндийн алдарт Nouveau Hamilton хэмээх тэгш өнцөгт загварын шинэчилсэн хувилбар онцлогдсон байна. Эдгээр болон бусад гар цүнхний шинэ загварууд бүгд жижгээс эхлээд том, цайвраас эхлээд бараан, лакан гадаргуугаас эхлээд матт хүртэлх маш өргөн сонголттой худалдаанд гарсан байгаа.

Michael Kors-ийн ачаар энэ намар бүгд яг л BURO.-гийн адил бохо-глэм стильд дурлана гэдэгт итгэлтэй байна.

NOUVEAU HAMILTON
SOHO
NOUVEAU HAMILTON
STUDDED WHITNEY
WHITNEY
STUDDED WHITNEY
STUDDED MERCER GALLERY
SLATER
MERCER GALLERY
CARMEN
CECE
SOHO
Evil Eye Ring
Charm Bracelet
Horseshoe Ring
Heart Necklace
Pavé Ring
Logo Necklace
Horseshoe Stud Earring
Stud Earrings
Logo Ring
Hvar
Palermo
3-in-1 Sicily
Miami
Positano
Hvar
Olympia Trainer
Keating Sneaker
Mickey Trainer

Америкийн алдарт Michael Kors загварын ордны MICHAEL Michael Kors брэндийг албан ёсоор Монголд "БОСА ХОЛДИНГ" ХХК-ийн охин компани болох "БОСА ГЛОБАЛ БРЭНДС" ХХК нэвтрүүлсэн байгаа.

MICHAEL Michael Kors

Хаяг: Shangri-La Centre, 1-р давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ө.Тодгэрэл

2020-10-08, 11:00

  • Загвар өмсөгч: Б.Халиун (U Models)
  • Стилист: Ө.Тодгэрэл
  • Үс: М.Баяржаргал
  • Нүүр будалт: О.Наранбилэг (Anara's Makeup)
  • Зураг: Б.Болдбаатар (March Nine Media)