Céline брэндтэй ижил төрлийн хувцаснууд гаргадаг шилдэг брэндүүд
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дизайнер Фиби Файло Céline брэндийн бүтээлч захирлын албан тушаалыг орхих болсон тухай мэдээ цацагдаж, 2018 оны хоёрдугаар сард түүнийг Эди Слиман орлох болсныг бид олж мэдсэн билээ. Бид Эдигийн брэндэд зориулсан анхны цуглуулгыг одоогоор олж хараагүй байгаа ч, хуучны Céline үгүй болно гэдэг нь гарцаагүй юм. Гэхдээ мэдээж Файлогийн "ухаалаг" стиль шүтэн бишрэгчдийнх нь ой санаанаас устана гэж үгүй. Тиймээс бид цэмцгэр минимализм гэх тодотголд хамрагдах, хуучны Céline брэндийг орлох чадвартай шилдэг брэндүүдийг танилцуулж байна.
JosephСүүлийн хоёр жилийн хугацаанд Céline-ыг орлох чадвартай хамгийн боломжит брэндээр Их Британийн Joseph нэрлэгдээд байгаа. Жозеф Эттедгигийн 1972 онд үүсгэн байгуулсан энэ брэнд анх Prada, Kenzo, Moschino зэрэг брэндүүдийн хувцсыг борлуулдаг дэлгүүр хэлбэрээр нээгдэж байсан бол, 1983 онд анхны бие даасан цуглуулгаа танилцуулснаар өдгөө салбарын томоохон нэрсийн нэг болсон билээ. Joseph-ын цуглуулгуудаас савхин материалтай өмд, эрэгтэй эсгүүртэй пальто ба пиджак, дөрвөлжин хээтэй өвдөг давсан юбка, намхан ултай үслэг хийцтэй гутал зэргийг олох боломжтой.
Ports 1961Канадын Ports 1961 брэндийн бүтээлч захирал Наташа Чагаль өдөр тутамд өмсөхөд эвтэйхэн, практикт тустай, чөлөөт загварын хувцаснууд гаргадаг. Төгс хослол, уран зургийн хээтэй цамц маягийн даашинз, oversize эсгүүртэй гадуур хувцас зэрэг нь брэндийн нэрийн хуудас болжээ. Дашрамд дурдахад дизайнер Чагаль Céline-ы шинэ бүтээлч захирлаар сонгогдох магадлал тун өндөр байсан билээ.
Giada ба Gabriele Colangelo2001 онд Розанна Даолиогийн үүсгэн байгуулсан италийн Giada брэнд бол "амар амгалан мэдрэмж өгдөг дэгжин байдлын төгс илэрхийлэл" юм. Тайван өнгөнүүд, энгийн эсгүүр ба сонгодог дизайны ачаар Giada өөрийн амьдралаас юу хүсч буйгаа сайтар мэддэг, бие даасан бүсгүйчүүдийг байлдан дагуулж чадсан билээ. Тус брэндийн бүтээлч захирал Габриэль Коланжело мөн нэрийн Gabriele Colangelo брэндийг ажиллуулдаг бөгөөд энд дизайнер илүү тод өнгө, гоёмсог хээнүүдийг ашиглах дуртай.
Источник: https://www.buro247.ru/fashion/fashion-industry/10-jul-2018-brands-that-can-replace-celine.html
LemaireФранцын дизайнер Кристоф Лемэр карьерынхаа туршид Lacoste, Hermés брэндүүдэд ажиллаж үзсэн төдийгүй яг одоогийн байдлаар Uniqlo-гийн Парис дахь төслийн судалгааны төвийг удирддаг байгаа. Нэрийн Lemaire брэндийнхээ хүрээнд тэрээр хуниастай даашинз ба нимгэн цамц, эрэгтэй эсгүүртэй пальто ба пиджак, ажлын сорочкан цамц, сул брюк өмд зэргийг урладаг.
The RowЭгч дүүс Олсены үүсгэн байгуулсан The Row брэнд анх төгс цагаан футболка гаргах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж, тансаг зэрэглэлийн минимал хувцасны шүүгээ бүрдүүлэх чин хүсэлтэй байсан. Нээгдсэн цагаасаа хойш энэ брэнд Америкийн Загварын Дизайнеруудын Холбооноос хэд хэдэн хүндэт шагнал хүртэж, загварууддаа ухаалаг гоо зүйг шингээж чадсан. Саармаг өнгө, чанартай материал ба архитектурын шийдэлтэй эсгүүрийнхээ ачаар брэнд хаанаас ч харсан хялбар танигддаг болсон билээ. The Row-ын хувцаснуудыг сайтар ажиглавал орчин үеийн урлагийн бүтээл мэт харагдах болно.
Aleksandre AkhalkatsishviliАлександр Ахалкацишвили бол Matériel ордонтой хамтрахын хажуугаар нэрийн брэндээ ажиллуулдаг Гүржийн дизайнер юм. Тэрээр өнгөний туяануудыг маш нарийн мэдэрдэг авьяастай бөгөөд олон төрлийн материалуудыг өвөрмөц байдлаар хослуулж чаддаг нэгэн. Хагас гэрэлтэх шифон материалтай цамц, oversize хослол, савхин өмд, өргөн бүс зэргээр түүний бүтээлүүдийг таньж болно.
TibiАмерикийн Tibi брэндийг анх харахад Céline-тэй огт адилгүй мэт санагдаж болох ч, хэсэг хугацаанд ажигласны эцэст тэрхүү цэмцгэр, минимал хэв маяг мэдрэгдэнэ. Учир нь үүсгэн байгуулагч Эми Смиловиц хуниастай даашинз, илүүдэл чимэглэлгүй энгийн хослол, том хэмжээтэй свитер цамц зэрэг минимал загваруудаа тод өнгөнүүдээр урлах дуртай тул хүмүүс ийнхүү төөрөгдөлд орж болзошгүй юм.
Christopher EsberАвстралийн дизайнер Кристофер Эсбер нэрийн брэндээ 2010 онд үүсгэн байгуулан анхандаа цор ганц хувиар хийгдэх жижиг цуглуулгууд гаргадаг байсан. Харин одоо Christopher Esber-ийн таних тэмдэг бол эгэл бус эсгүүртэй, хуниас ба хайчилбартай загварууд юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт