Шинэ жилийн үдэш: Зургаан төрх

Мартагдашгүй

Энэ жилийн хамгийн сэтгэл догдлуулсан мөч ирэхэд хэдхэн хоног үлдлээ. Тэрхүү үдэш өмсөх гоёлоо сонгоогүй байгаа бол яаравчилсан нь дээр шүү. Харин бид танд зориулан санаа авч болох хэдэн төрх бэлдлээ

Та Шинэ жилээ хаана ч, хэнтэй ч тэмдэглэхээр төлөвлөсөн бай, баярын уур амьсгалтай, тод, зугаатай төрх заавал ч үгүй бүрдүүлэх хэрэгтэй. Бидний бодлоор шинэ жилийн үдэшлэг дээр зүгээр ч нэг гоёмсог хувцаслах биш, харин өөрийн төрхдөө маскарадын элемент оруулбал илүү сонирхолтой юм шиг санагдлаа. Нэг үдшийн турш ямар нэгэн дүрд хувирах нь зугаатай биш гэж үү? Гэхдээ мэдээж хэрэг Halloween-д бэлддэг шиг ээ хэтрүүлэх хэрэг байхгүй. Харин түүний оронд ганц хоёрхон "утга бүхий" деталь нэмэхэд л болно. Тухайлбал муурын маскыг супер баатрын жижиг сүлбээр зүүлттэй хослуулснаар "Муур Эмэгтэйн" дүрийг хэтрүүлэлгүйгээр гаргачихаж байгаа юм.

Бас нэгэн сонирхолтой санаа бол хүн бүрийн багадаа дурладаг байсан цасан охины дүрд хувирах юм. Хамгийн гол нь хувцаснуудаа маскарад костюмын дэлгүүрээс биш, хайртай бутикүүдээсээ цуглуулах хэрэгтэй. Таны ийм төрх хүүхэд болон томчууд бүгдэд нь таалагдах нь гарцаагүй.


Цамц Emilio Pucci (MyTheresa), өмд Tigran Avetisyan, гутал Maison Margiela (Farfetch), ээмэг Aqua (PoisonDrop)

Өмд Au Jour le Jour (Farfetch), топ @soulmates_studio, гутал Gianvito Rossi, шуба Walk of Shame

Свитер Gucci, юбка I Am Studio, цүнх Boutique Moschino, гутал Stella McCartney

Даашинз Loewe (MyTheresa), зүүлт Macon & Lesquoy, цүнх Marques'Almeida

Пальто Tory Burch (Farfetch), даашинз Alexander Terekhov (Aizel), малгай Masterpeace (Matchesfashion.com), гутал Premiata, ээмэг Eddie Borgo

Ө.Тодгэрэл

2015-12-31, 09:00

  • Зураг: