Энэ улиралд загвараас гадна төрөл бүрийн материалтай малгайнууд худалдаанд гарсан билээ. Free People, Mango брэндүүд крошет нэхмэл коршонкон малгай танилцуулсан бол Eugenia Kim том сийрсэн загварыг гаргасан юм. Мөн нимгэн таар, зотон даавуун гээд өөр олон сонирхолтой хувилбарууд ч худалдаанд гарсан байна.
Дашрамд сануулахад, орчин үед хувцас загвар гэдэг зүйл тодорхой дүрэмд баригдахаа больсон учир коршонкон, саравчтай зэрэг чөлөөт загварын малгайг хослол, сорочка болон бусад оффис хувцаснуудтай ч мөн загварчлах боломжтой шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт