Топ модель Лаки Блю Смит Герман Ларкины бичлэгэнд тогложээ

Buro 24/7-д тусгайлан зориулав

Түүнийг шинэ Жастин Бибер хэмээн нэрлэж, охид галзуурах шахаж байна. Дөнгөж 17 нас хүрсэн тэрбээр жинхэнэ Instagram од бөгөөд хамгийн алдартай загвар зохион бүтээгчдийн тайзаар алхалж байна

Загварын хайгуулчид цэнхэр нүдэн дүрсгүй залууг Америкийн Юта мужаас олсон. Тэндээс Лаки өөрийн гурван эгчийн хамт Лос-Анжелес уруу The Atomics рок хамтлагт тоглох, мөн загвар өмсөх гэж нүүж иржээ. Анх Эди Слиман түүний зургийг авснаар загвар өмсөгчийн карьер нь илүү хөгжжээ. Тэр даруйдаа Calvin Klein, Versace, Philipp Plein, Tommy Hilfiger нарын шоунд оролцож; V Magazine, L'Officiel Hommes, Interview сэтгүүлүүдийн нүүрэнд гарч; Эллен ДеЖенерес алдартай телевизийн шоунд орж, Instagram дээр сая сая галзуу шүтэн бишригчидтэй болсон. Нэмээд түүнд дурласан бүсгүйчүүдээс ирэх зуун зуун захиа ирдэгийг нэмэх хэрэгтэй.

Харин түүнд дурласан бүсгүйчүүдэд амаргүй байх нь ээ. Үгүй ээ, Лаки ижил хүйстэн биш шүү. Харин тэр мормон шашинтай гэр бүлд төрж, маш хуучинсаг үзэлтэй хүмүүжил авсан. Түүний амьдралд нөлөөлдөг олон дүрмийн нэг нь гэхэд хуримын өмнө бэлгийн харьцаанд орохыг хориглодог. "Зарим бүсгүйчүүд их түрэмгий хандлагатай байдаг, бүгд л намайг оролдоод байдаг. Тэд миний юунд болоод байдгийг би ойлгодоггүй" хэмээн Style.com порталд өгсөн ярилцлагадаа тэр ярьжээ.

Энэхүү видеог хийсэн Герман Ларкин ярихдаа "Би Миланд болох Philipp Plein-ийн хавар-зун 2016 цуглуулгыг Лаки Блю нээнэ гэж сонсоод шууд л энэ нь Buro 24/7-гийн уншигчидтай түүнийг танилцуулах сайхан боломж байна гэж бодсон. Видео хөрөг авахад надад маш бага цаг байсан. Шоунд бэлтгэгдсэн байсан цагдаагийн унааг авч явсан. Харин Лаки жүжигчин болох нь бараг тодорхой авьяастай залуу байна билээ. Бид бүх бичлэгийг нэгхэн авалтаар долоон минутанд хийсэн!" гэжээ.

 

 

Ө.Тодгэрэл

2015-07-10, 16:31

  • Зураг: Buro 24/7 Russia