Эмэгтэй хүн бүрийн анхааралд
Дотуур хувцасны эрэлд гарах үед хүн бүрийн толгойд юуны түрүүнд Victoria's Secret бодогддог гэдэгтэй маргах зүйл үгүй биз ээ. Тэр ч бүү хэл ихэнх охид, бүсгүйчүүд хамгийн анхны дотуур хувцсаа энэхүү алдарт брэндээс, тэр дундаа брэндийн Pink цуглуулгаас авч, цаг хугацаа өнгөрсөн хэдий ч сайн мэдэх энэ дэлгүүрээсээ худалдан авалт хийсэн хэвээр л байдаг.
Гэхдээ Victoria's Secret-ээс гадна сайн чанарын, загварлаг дотуур хувцас санал болгодог маш олон төрлийн брэндүүд бий. Нарийн хийцтэй торон загвараас эхлээд ямар ч илүү дутуу детальгүй минимал дотуур хувцас, эсвэл кутюр бүтээл мэт өвөрмөц дизайн урладаг шилдэг 20 брэндийг бид та бүхэнд танилцуулж байна. Дотуур хувцасны ээлжит шоппинг хийхдээ эдгээр брэндүүдээс сонголтоо хийж, шинэлэг загвар туршаад үзээрэй.
LOVE STORIES
Онцлох загвар: Чамин хийцтэй, хосолсон бус загвартай хос дотуур хувцас
LA PERLA
Онцлох загвар: Тансаг зэрэглэлийн унтлагын урт даашинз
AGENT PROVOCATEUR
Онцлох загвар: Тачаангуй, нэвт гэрэлтсэн боди
CALVIN KLEIN
Онцлох загвар: 1990-ээд оны сонгодог аястай дизайнерын дотуур хувцас
MARKS & SPENCER
Онцлох загвар: Биед эвтэйхэн, боломжийн үнэтэй дотоож
CARINE GILSON
Онцлох загвар: Тансаг зэрэглэлийн унтлагын даашинз
DORA LARSEN
Онцлох загвар: Тод өнгийн дотуур хувцас
FLEUR DU MAL
Онцлох загвар: Загварлаг пижам
& OTHER STORIES
Онцлох загвар: Гоёмсог, боломжийн үнэтэй дотуур хувцас
ELOMI
Онцлох загвар: Том хөхний хэмжээтэй эмэгтэйчүүдэд зориулсан тансаг зэрэглэлийн хөхний даруулга
VALENTINE NYC
Онцлох загвар: Пастель өнгийн торон хөхний даруулга
WACOAL
Онцлох загвар: Тансаг зэрэглэлийн мөргүй хөхний даруулга
SIMONE PERELE
Онцлох загвар: Тансаг зэрэглэлийн хатуулгатай хөхний даруулга
CHANTELLE
Онцлох загвар: Хатуулгагүй хөхний даруулга
STELLA MCCARTNEY
Онцлох загвар: Кутюр бүтээл мэт нарийн хийцтэй дотуур хувцас
ASOS
Онцлох загвар: Боломжийн үнэтэй гурвалжин хэлбэрийн хөхний даруулга
COS
Онцлох загвар: Боломжийн үнэтэй минимал дотуур хувцас
WONDERBRA
Онцлох загвар: Өргөгчтэй хөхний даруулга
INTIMISSIMI
Онцлох загвар: Гоёмсог торгон майка
FREYA
Онцлох загвар: Том хөхний хэмжээтэй эмэгтэйчүүдэд зориулсан тод өнгийн, өвөрмөц загвартай хөхний даруулга
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт