Солонгосын W сэтгүүл аравдугаар сарын дугаарынхаа зураг авалтыг Монгол улсад хийлээ

Монголын үзэсгэлэнт байгальтай танилцсан нь

АНУ-ын алдарт "W" сэтгүүлийн Солонгос дахь албан ёсны салбар аравдугаар сарын дугаартаа зориулж Монгол улсад хүрэлцэн ирэн нэгэн гайхамшигтай зураг авалт хийжээ. Солонгосын жүжигчин Ку А-Сунгийн оролцсон энэхүү зураг авалт нь бүхэлдээ Coach 1941 брэндийн намар-өвөл 2017 цуглуулгын хувцаснууд дээр төвлөрсөн бөгөөд уг цуглуулгын тод өнгийн нэхий хүрмүүд, амьтад ба цэцэгсийн хээтэй даашинзууд Монголын зэрлэг байгальтай уусан нэгдэж, цэвэр ариун дүр төрх бий болгосон байлаа. Зураг авалтын бүрэн хувилбарыг Солонгосын W сэтгүүлийн аравдугаар сарын дугаараас олж хараарай.

Ө.Тодгэрэл

2017-09-20, 18:00

  • Зураг: W KOREA