Миланы загварын долоо хоног амжилттай өндөрлөлөө
Есдүгээр сарын 17-23 өдрүүдэд Миланы загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж, Gucci, Dolce & Gabbana, Giorgio Armani, Versace зэрэг брэндүүд шинэ улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Ихэнх брэндүүд ирэх хаврын улиралд ширэнгэн ойг санагдуулам хээ угалз, дөрвөлжин хэлбэртэй энгэрийн эсгүүр болон 1970-аад оны хэв маягийг онцолсон байгаа.
Загварын шоунд уригдсан зочдын дунд панама, сайкеделик хээтэй загварууд, oversize пиджак болон преппи төрхүүд голчилсон ба тэдний дунд A$AP Rocky, Анна Винтур, Өмнөд Солонгосын жүжигчин И Хани, Рози Хантингтон-Уайтли болон алдартай загварын блогерууд уригдан ирсэн нь street style сурвалжилгыг улам анхаарал татам болголоо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт