Бухра Жаррар Lanvin ордны бүтээлч захирлын суудлыг нийт 16 сарын турш эзэлсэн. Тэрээр энэ хугацаанд өөрийн урлах дуртай хөнгөн даашинз ба эрэгтэйлэг эсгүүртэй хослолоороо олны сэтгэлд хоногшоод амжжээ. Дизайнер загварын ордонд зориулсан хамгийн сүүлийн цуглуулгадаа хүртэл эдгээр алдарт элементүүдийг оруулсан байлаа. Түүнчлэн цуглуулгын хувцас бүрд Жаррарын няхуур нямбай байдал шингэсэн харагдлаа. Ерөнхийдөө дизайнер тодорхой заасан хязгаарыг давах дургүй бөгөөд ихэвчлэн эрсдэл гаргалгүй ажиллахыг илүүд үздэг нэгэн юм. Түүний санал болгох даашинзууд үргэлж зөв зохистой эсгүүртэй байж, хар, цагаан ба цэнхэр гэх хамгийн аюулгүй өнгөний сонголтоор гардаг. Мөн чимэглэлийн хувьд ч бас Бухра Жаррар хуниас ба цацаг гэх зэрэг уламжлалт шийдэл оруулдаг заншилтай билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт