Chanel-ын анхны трансжендер нүүр царай Тедди Куинливаны шилдэг street style төрхүүд

Хэрвээ та өмнө нь дүрэм өөрчлөгч дуулиант трансжендер модель Тедди Куинливаны талаар дуулж байгаагүй бол одоо зөвхөн энэ нийтлэл гэлтгүй олон өөр эх үүсвэрээс олж сонсоно гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь алдарт брэндүүдийн тайзнаа алхаж, MILK Make-Up болон Redken-ий гоо сайхны сурталчилгаанд оролцож байсан Тедди саяхан Chanel Beauty-гийн нүүр царайгаар томилогдон брэндийн анхны трансжендер төлөөлөгч болон түүхэнд бичигдлээ.

Өдгөө 25 настай Тедди Куинливаныг анх Louis Vuitton-ы бүтээлч захирал Николя Гескьер 2015 онд олж харан загвар өмсөгчийнх нь карьерыг эхлүүлсэн юм. Тедди Diane Von Furstenberg, Jason Wu, Jeremy Scott ба Carolina Herrera брэндүүдийн загварын шоунд оролцож байсан туршлагатай бөгөөд анх 2017 онд трансжендер гэдгээ олонд зарласан байдаг. Тэрээр ийнхүү мэдэгдэл хийгээд зогсолгүй бусад трансжендер моделиудад туслах үүднээс загварын салбарт трансжендер модель байх нь хэр хүндрэлтэй болох талаар илэн далангүй ярьж, энэ сэдвээр хөдөлгөөн үүсгэж, эерэг өөрчлөлт хийгдэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Энэ бүгдээс гадна Тедди Куинливан өөрийн загварын нарийн мэдрэмжээрээ алдартай бөгөөд үргэлж street syle зурагчдын анхааралд өртдөг уламжлалтай. Ингээд түүний шилдэг төрхүүдийг харцгаая.

 

 

Buro.Mongolia

2019-09-03, 12:19