Өдөн куртка ба мини юбка: Ослогийн загварын фестиваль дээрх хувцаслалт

Скандинавын загварын долоо хоногийн бүтцэд өөрчлөлт орж байна. Swedish Fashion Council Стокгольм дахь загварын долоо хоногийг цаашид зохион байгуулахгүй байхаар шийдэж уламжлалт арга хэмжээний бүтцийн оронд байгальд ээлтэй, тогтвортой, шинэлэг шийдэл олохоор зорин ажиллаж байгаа гэнэ. Oslo Runway ч мөн энэ жил цуцлагдаж оронд нь загвар ба урлагийн фестиваль болж өнгөрлөө. Гэхдээ энэ бүх өөрчлөлтүүд нь хотын гудамжаар алхах загварлаг бүсгүйчүүдийн хувцаслалтад огт нөлөөлөөгүй тул Скандинавын street style-г ажиглах сонирхолтой хэвээр байна. Норвегичууд цаг агаарын дагуу хувцаслаж дулаан өдөн куртка, өдөн хантааз, өргөн ороолт, сул түрийтэй гутал зэрэг загваруудаар гоёсон харагдлаа.

Buro.Mongolia

2019-09-04, 10:00