Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх street style, II хэсэг

Намрын сэрүүн өдрүүдэд хэрэгжүүлэх боломжтой хувцаслалтын санаанууд

Нью-Йорк хотод одоо л намрын сэрүүн орж, гудамжаар алхах загварлаг бүсгүйчүүд дулаан хувцсандаа орж байна. Тэр дундаа төрөл бүрийн хээ, эсгүүртэй пиджакууд эдгээр хүйтэн өдрүүдийн үндсэн өмсгөл болж байгаа харагдана. Ихэвчлэн хар эсвэл саарал өнгийн, oversize загвартай пиджакийг загварын долоо хоногийн зочид шулуун эсгүүртэй жийнсэн өмд, эмэгтэйлэг урт даашинз, ковбой стилийн гутал зэрэгтэй хослуулан өмсөж байна. Эдгээр болон бусад сонирхолтой street style төрхүүдээс хувцаслалтын санаа аваарай.

Buro.Mongolia

2018-09-10, 17:00