Эхний өдөр
NYFW-ийн эхний өдрийн street style дээр спорт загварын хувцас ба гутлууд түлхүү харагдлаа. Энэ нь туршлагатай байнгын зочид долоо хоногийн турш үргэлжлэх загварын марафонд сайтар бэлдсэнийх гэлтэй
Нью-Йоркийн загварын долоо хоног есдүгээр сарын 7-нд эхэлж, 15-н хүртэл үргэлжлэх болно. Тэнд цагийн хуваарь маш давчуу, хүмүүс бүх арга хэмжээнд амжих хэрэг гардаг тул Нью-Йорк хотын уламжлал ёсоор өдрийн цагаар маш чөлөөтэй стиль давамгайлжээ. Бүр загварын шоуны эхний эгнээнд суусан хүмүүс хүртэл нэг их гоёж гангалаагүй байна.
Тэгэхдээ сүүлийн үед дизайнеруудын урлагийн тэнгэр болоод байгаа дуучин, загвар өмсөгч, алдарт Диана Вриландын ач охин Кэролайн Вриланд хөлнөөсөө толгой хүртлээ хар өнгийн хувцас, BDSM стилийн арьсан аксессуар, өсгийтэй гутал өмсч ирсэн байлаа.
Бусдаар бол гудамжаар жийнс, пижам өмд, халат, бомбер, комбинезон ба маш их спорт хувцас, гуталтай хүмүүс харагдсан. Тэд пүүзийг зөвхөн даашинз төдийгүй бусад хувцастай ч хослуулж өмсчээ. Энд тав тухтай ба өөртөө итгэлтэй байдлаас өөр ямар ч дүрэм үйлчлэхгүй аж.
Загварын долоо хоногийн үеэр "дээгүүрээ цагаан, доогуураа хар" гэдэг сонгодог төрх, индиго өнгийн жийнс, цэргийн ногоон өнгө эргэн иржээ. Хэрэв судлыг тооцохгүй бол энд бараг ямар ч хээ хуар байгаагүй юм. Товчхондоо Нью-Йоркчуудын биеэ барьсан, минималист стиль эхний өдрийн street style сурвалжлага дээр дахин нэг удаа тод харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт