Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх street style, хоёрдугаар хэсэг

Загварлаг маягийн улс төрийн мэдэгдэл

Намар-өвөл 2017 улирлын загварын долоо хоногийн эхний өдрүүдэд Нью-Йорк хотноо цас орсон ч хүрэлцэн ирсэн зочид ийм жижиг асуудлыг үл тоомсорлон загварын ур чадвараа 100% гаргалаа. Хүйтэн өдөр загварлаг харагдахын тулд ердөө л анхаарал татам тод гадуур хувцас, хөлд эвтэйхэн атлаа загварлаг гутал, өвөрмөц содон аксесуараар гоёход хангалттай байдгийг street style одууд өөрсдийн жишээн дээр харууллаа. Нью-Йоркийн гудамжаар алхах зочид зүгээр ч нэг хамгийн сүүлийн үеийн чиг хандлага бүхий сонирхолтой төрх гаргах биш, мөн улс төрийн мэдэгдэл хийлээ. "Бидний ирээдүй эмэгтэй хүйстэй", "Би бол цагаачлагч" ба "Бид энд байсаар л байна" гэх бичигтэй футболкууд Трампын удирдлага доорх шинэ засгийн газрын шийдвэрүүдийг эсэргүүцэж буй нь илт байлаа.

Buro.Mongolia

2017-02-16, 12:00

  • Зураг: