Өвөрмөц шийдлүүдээр дүүрэн Парисын загварын долоо хоног
Парисын намар-өвөл 2021 загварын долоо хоногийн сүүлийн өдрүүд амжилттай үргэлжилж байна. Гуравдугаар сарын 1-10 хооронд зохион байгуулагдаж буй загварын долоо хоногт Thom Browne, Givenchy, Christian Dior, Courrèges, Versace зэрэг шилдэг брэндүүд шинэ улиралд зориулсан цуглуулгаа танилцуулсан юм. Загварын долоо хоногт уригдан ирсэн бүсгүйчүүд савхин хүрэм, oversize загвартай куртка, комбат гутал зэргийг түлхүү сонгосон байсан бол аксесуарын хувьд өвөрмөц панама малгай, загварлаг гар цүнхнүүд онцгой байр суурь эзэлж байлаа. Ингээд Парисын загварын долоо хоног дээрх этгээд, өвөрмөц шийдлүүдээр дүүрэн street style төрхүүдийг хүлээн авна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт