Сүүлийн өдөр
Кутюр загварын долоо хоног дахь хамгийн сүүлийн street style сурвалжлага нэлээд баярын уур амьсгалтай боллоо
Дэлхийн өнцөг бүрээс хамгийн олон тооны алдартай загварлаг бүсгүйчүүдийг цуглуулж чаддаг кутюр долоо хоног ингээд өндөрлөлөө. Сүүлийн өдөр Парисын гудамжинд торон нэхээс ба гялалзсан чимэглэл давамгайлж, ихэнх бүсгүйчүүд дэгжин үсний засалтаараа гайхууллаа. Эхний гурван өдөр үүлэрхэг бас бороотой байсан цаг агаар хүртэл гэнэт өөрчлөгдөж, нар гийж, баярын төгс уур амьсгал бүрдсэн байв. Хүрэлцэн ирсэн зочид дунд үзэсгэлэнт Мила Йовович үзэгдэж, street style зурагчдыг баярлуулаад авлаа. Тэр мөр ил гаргасан, чөлөөтэй даашинз өмссөнөөр энгийн атлаа дур булаам төрх бүрдүүлсэн байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт