Аравдугаар сарын 17-ноос 22-ны хооронд Сөүл хотод хавар-зун 2017 улирлын загварын долоо хоног өрнөж байна. Дэлхийн хамгийн сонирхолтой гудамжны стилийг үзүүлдэг солонгосчууд энэ удаад ч бас олныг гайхшрууллаа
Сөүлийн загварын ертөнцийн дүр зургийг нэг үгээр тодорхойлбол тэр нь гэнэтийн юм. Үргэлж бусдаас өвөрмөц, этгээд, "галзуу", аксесуараар баялаг, гудамжны панк өнгө аястай төрх бүрдүүлдэг солонгосчууд улирал бүр дэлхийн хэвлэлийнхний анхаарлыг татаж, зөвхөн Ази тивдээ гэлтгүй мөн дэлхийд хамгийн шилдэг street style үзүүлдэг орнуудын нэгээр тодроод байна. Торон тирко ба уранхай жийнсээр гоёсон саарал үстэй бүсгүйчүүд, ягаан кет ба кюлот өмд өмссөн ягаан үстэй залуучууд бүгд чөлөөтэй бас зоригтой сэтгэж, ямар нэгэн хил хязгаарыг үл тоомсорлосон стиль бүрдүүлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт