Street style: Копенгагены загварын долоо хоног

Загварлаг Скандинав бүсгүйчүүд

Копенгаген хотод цас бударч, ердөө 2 хэмийн хүйтэн байгаа ч сканди бүсгүйчүүдийн стиль, хувцаслалтад хүйтэн цаг агаар нөлөөлдөггүй бололтой. Загварын долоо хоногт уригдсан сканди бүсгүйчүүд тод өнгө, саа чимэглэлтэй загваруудыг сонгон өмссөн нь яг л зуны улирлыг санагдуулах мэт байлаа. Аксесуарын хувьд том загварын нарны шил, богцон цүнх, нэхмэл ороолт, ковбой загварын гутал, урт түрийтэй гуталнууд түлхүү сонгожээ. Түүнчлэн сканди бүсгүйчүүд boiler suit буюу үйлдвэрийн ажилчныг санагдуулам комбинзоныг загварчлан өмссөн нь анхаарал татаж байв.

Buro.Mongolia

2019-02-04, 16:37