Гурав ба дөрөв дэх өдөр
Хамгийн сонирхолтой street style төрхүүд
Ерөнхийдөө Лондонгийн загварын долоо хоног дахь street style төрхүүд бусад гурван том хотынхтой харьцуулбал үргэлж илүү этгээд бас галзуу хэв маягтай байдаг билээ. Нью-Йорк хотод бүсгүйчүүд биед эвтэйхэн байдлыг эрхэмлэдэг бол Парис ба Миланд тэд хувцаслалтынхаа статусанд илүү анхаарна. Харин Лондонд загварын долоо хоногийн зочид өөрсдийгөө илэрхийлэхийг хүсдэг юм. Тиймээс ч тэд ихэвчлэн тод өнгөтэй, этгээд эсгүүртэй хувцаснууд сонгосон байгаа харагдлаа.
Бидний энэ удаагийн дугаарт цэцгэн хээтэй тод пиджак, 1970-аад оны "нөхөөс" аргачлал, цацагтай деталь, цыган даашинз болон үслэг оруулгатай угладаг гутал багтлаа. Энэ дундаас хамгийн даруухан хувцасласан бүсгүйчүүд нь ихэвчлэн унтлагын хэв маягийг сонгожээ. Тэд торон нэхээстэй, торгомсог хослол, брюк өмд ба нарийн мөртэй даашинзаар гоёсон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт