Street style: Миланы загварын долоо хоног дээрх шилдэг төрхүүд

Скандинав хэв маяг ноёрхсон Милан хот

Миланы загварын долоо хоног хоёрдугаар сарын 20-25 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Арга хэмжээний хүрээнд Gucci, Prada, Fendi тэргүүтэй брэндүүд 2019 оны намар-өвлийн улиралд зориулсан шинэ цуглуулгаа танилцуулсан юм. Шоунд уригдсан зочдын дунд скандинав хэв маяг, нэг өнгөөр дагнах стилистик аргачлал, oversize эсгүүр давамгайлж, комбинзон, ноолууран нөмрөг, брэндийн логотой загварууд, тэгш бус хэмтэй хүрэм зэрэг загварууд онцгойрлоо.

Buro.Mongolia

2019-02-25, 17:36