Энэ зуны гол хослол
Пенелопа Крус ба Вайнона Райдер нар хорин жилийн өмнө ийм маягаар хувцасладаг байлаа. Харин өнөөдөр Кендалл Женнер ба Леандра Медин нар энэ хослолыг эргүүлэн авчирч байна
Жүжигчин Алисия Слильверстоуны бүтээсэн 1995 оны "Clueless" кинон дахь Шер дүр энэхүү хувцасны зохицолдоог анх олонд таниулсан юм. Харин өнөөдөр энэ хослолыг Женнер эгч дүүс дэлгэрүүлж, жинхэнэ тренд болгон хувиргаж байна. Кендалл унтлагын загвартай slip даашинзыг энгийн цагаан футболк дээр давхарлан өмсөж байгаа бол, түүний дүү Кайли толгойгоороо алчуур ороож, Clueless киноны охидтой бүр ч ижилхэн болж байна.
Хэрвээ та энэ хослолыг туршиж үзэхээр шийдсэн бол доогуур нь цагаан кет эсвэл Converse өмсөж, 1990-ээд оны уур амьсгалыг бүрэн утгаар нь бүрдүүлээрэй. Харин бага зэргийн гранж стилээр хувцаслахыг хүсвэл хослолын доогуур илгэн материалтай гутал өмсөхийг санал болгох байна. Үдшийн зоогонд очихоор зорьж байвал, нарийн оосортой сандаалтай хослуулж болно шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт