2017 оны чиг хандлага: Шар өнгө

Зуны “нарлаг” өнгө

Энэ улиралд ягаан өнгөнөөс гадна, шар өнгө хамгийн ихээр тренд болж байна. Бараг л бүх дизайнерууд энэхүү өнгийг хавар-зун 2017 цуглуулгадаа онцолж, загварын тайзыг гэрэлтүүллээ. Үргэлж хар бараан өнгөөр хувцас урладаг Рик Оуэнс хүртэл шар өнгө сонгосон нь энэхүү чиг хандлагын ноёрхлыг бататгаж байгаа юм. Emilio Pucci, Valentino, Tibi гэх загварын орднууд шар өнгийн даашинз санал болгосон бол, Chanel ба 3.1 Phillip Lim брэндүүд тод шар өнгийн өмдийг хэрхэн дэгдээхэй шиг харагдахгүйгээр загварчилж болохыг зөвлөлөө. Шар өнгийн нэгэн жигд хувцаслалт хэтэрхий анхаарал татам санагдаж байвал Dries Van Noten брэндээс жишээ авч, хувцаслалтынхаа зөвхөн нэг элементийг тод өнгөөр орлуулж болох юм. Мөн J.W. Anderson брэндийн хаврын цуглуулгад үзэгдсэн өндөгний хальсны өнгөтэй хувцас илүү даруухан төрх бүрдүүлэхэд тохиромжтой байх болно. 

Buro.Mongolia

2017-06-21, 18:00

  • Зураг: