2018 оны чиг хандлага: Өвөрмөц хээ

Байгалийн зураг, амьтдын сэдэв болон бусад

Цэцэгсийн зурагтай, судалтай, дөрвөлжин болон бөмбөлгөн хэлбэртэй хээнээс өөр хээ байж болохгүй гэж хэн хэлсэн юм бэ? Мэдээж хэрэг эдгээр сонгодог хээ нь үргэлж загварлаг хэвээр байх болно. Гэхдээ 2018 онд дизайнерууд хамгийн гэнэтийн зүйлсийг туршиж, өвөрмөц сонголт хийхийг уриалж байна.

Удахгүй эхлэх хавар-зуны улиралд бидний оюун ухааныг алс холын газар луу аялуулах байгаль болон амьтдын сэдэвтэй хээ тренд болно. Тэр дундаа 2000-аад оны загвар эргээд моодонд орсонтой холбогдуулан ирвэсний хээ дахин нэг удаа загварын салбарыг байлдан дагуулж, Michael Kors ба Versace брэндүүдийн цуглуулгад давамгайлсан байна. Үүний зэрэгцээ мөн амьтдын бүтэн дүр зурагтай хээнүүд эрэлт өндөртэй байгаа харагдана.

Өдөр тутамдаа хэрэгжүүлэх хэрэгтэй бас нэгэн өвөрмөц хээ бол урлагийн сэдэвтэй зураглал юм. Дизайнерууд энэ удаад бүхэл бүтэн урлагийн бүтээлийг хувцсан дээр байршуулж, Энди Уорхолын поп-арт, Vogue сэтгүүлийн эртний нүүр худаснууд, үзэсгэлэнт байгалийн зургуудыг хэвлэжээ. Ийм төрлийн загваруудыг та Balenciaga, Stella McCartney ба Fendi ордуудын шинэ цуглуулгаас олох боломжтой.

Хаанаас худалдаж авах вэ:

Buro.Mongolia

2018-02-05, 17:00