2018 оны намрын чиг хандлага: Улбар шар өнгө

"Orange Is The New Black"

Улбар шар өнгө энэ улирлын онцлох өнгө гэдгийг Лондонгийн загварын долоо хоногийн street style төрхүүд, загвар өмсөгч Белла Хадид, Кендалл Женнерийн хувцаслалтууд баталж байна. Түүнчлэн Prada, Moschino брэндүүд улбар шар өнгөөр дагнасан монохром төрхийг санал болгосон бол Lanvin, Loewe брэндийн намар-өвлийн цуглуулгад улбар шар өнгийн арьсан юбка, хослол зэрэг багтжээ.

Тийм ч даруухан биш энэхүү өнгийг өмсөхөөс эмээж байвал эхний ээлжинд бээлий, ороолт зэрэг аксесуараа улбар шар өнгөтэй байлгаж болох юм. Харин улбар шар өнгийн гадуур хувцас, цамц зэргийг сонгосон бол бусад хувцас тань цагаан, цайвар байвал илүү тохиромжтой. Гуталнаас эхлээд пальто хүртэлх бүх хувцсаа улбар шар өнгөтэй байлгахаар шийдсэн бол өөр төрлийн материалтай загварууд сонгож контраст үүсгэх нь чухал шүү.

Buro.Mongolia

2018-10-18, 16:29