2021 оны 5 тренд даашинз
Энэ онд хамгийн өндөр эрэлттэй байх даашинзын загваруудыг танилцуулж байна
Энэ онд ерөнхийдөө арьсны хэсгүүдээ ил гаргасан загварууд ноёрхох бөгөөд даашинзын төрөлд ч ийм эсгүүр тренд болно. Ялангуяа нуруу хэсгийг нүцгэлсэн даашинзууд дизайнер бүрийн шинэ цуглуулгад үзэгдсэн байгаа.
Жил бүрийн хаврын улиралд цэцгэн хээтэй даашинзууд тренд болдог уламжлалтай ч энэ онд ердийн хээ биш харин 1980-аад онуудыг санагдуулам винтэж аястай цэцгэн хээ анхаарлын төвд байна.
Дээр дурдсанчлан энэ онд төрөл бүрийн цоолбортой, биеийн хэсгүүдийг нүцгэлсэн загварууд эрэлт өндөртэй байх бөгөөд нуруу нүцгэлсэн загвараас гадна хоёр хажуу хэсгээрээ цоолбортой даашинзууд хамгийн гол трендүүдийн нэг байна.
Галбир хэт бариагүй, хөдөлгөөн хориогүй, хамгийн энгийн бөгөөд минимал хийцтэй даашинз нь 2021 оны хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой загвараар нэрлэгдээд байна. Өмсөхөд, мөн загварчлахад хялбар энэ даашинзыг өдөр тутамдаа гэртээ эсвэл гадаа гээд төрөл бүрээр өмсөж болно.
Амьдралдаа хөнгөн, зугаатай мэдрэмжийг нэмэхийг хүсвэл энэ оны гол трендүүдийн нэг болох бөмбөгөр загвартай даашинзыг худалдаж аваарай. Ханцуй, хормой, эсвэл цээж хэсгээрээ бөмбөгөр дизайнтай даашинзуудыг бид хавар-зуны турш хаа сайгүй харах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт