Намар-өвөл 2020
Миланы загварын долоо хоног коронавирусын улмаас үймээн дунд, хэвлэл мэдээллийнхний анхаарлаас хол болж өнгөрлөө. Тэгсэн хэдий ч Италийн дизайнерууд бусдаас гарамгай хийж чаддаг нэг зүйлээ төгс гүйцэтгэлтэй харуулан өөрсдийн ур чадвараа дахин нэг удаа бататгаад авсан юм. Тэр нь мэдээж арьсан материалтай аксесуар ба цүнх билээ. Jil Sander минимал хэв маягийг баримталсан бол, Bottega Veneta ба Dolce & Gabbana клач цүнхнүүд дээр төвлөрч, харин Fendi түлхүүрийн оосор мэт жижиг цүнхнүүдийг танилцуулжээ.
Геометрийн хэлбэр дүрс
Jil Sander брэнд урт, тэгш өнцөгт клачууд болон гурвалжин гар цүнхнүүд танилцуулснаар геометрийн хэлбэртэй гар цүнхнүүдийн давлагааг дахин эхлүүллээ. Үүнээс гадна дизайнер Ричард Куинн дугуй хэлбэрийн клач гаргасан бол, Gucci цилиндр хэлбэртэй хувилбарууд санал болгосон юм.
Сүлжмэл хийц
Дизайнер Фиби Файлогийн шүтэн бишрэгчид болон Instagram сүлжээн дэх инфлюэнсерүүдийн дуртай брэнд болох Bottega Veneta сүлжмэл хийцтэй гар цүнх танилцуулснаар загварынхны дунд шинэ тренд эхлүүлээд байна. Мөн Dolce & Gabbana брэнд Италийн гар урлаачидтай хамтран төрөл бүрийн сүлжмэл хийцтэй аксесуарууд цуглуулгадаа оруулжээ.
Тод өнгө
Prada өөрсдийн урладаг сонгодог цүнхнүүдийнхээ цэнхэр, улаан ба ногоон гэх тод өнгөтэй хувилбаруудыг танилцуулсан байна. Түүнчлэн Gucci бүүдгэр ягаан, пастель цэнхэр, beige өнгөтэй цүнхнүүд тайзнаа гаргаж, Moschino жигнэмэг, бялуу зэргийг санагдуулам зөөлөн өнгөтэй цүнхнүүд урлажээ.
Түлхүүрийн оосор мэт жижиг цүнх
Versace ба Fendi брэндүүд сонгодог цүнхнүүдийн оронд түлхүүрийн оосор, бяцхан клач зэргийг санагдуулам мини хувилбаруудыг онцолж байна. Бидний өмнө нь дурдаж байсанчлан эдгээр цүнхнүүдэд юу ч багтахгүй ч гоё харагдана шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт