Дэгээ зүүгээр нэхсэн эд зүйлс танд хэтэрхий хуучирсан, “эмээгийн” хэв маягтай санагддаг бол одоо үзэл бодлоо өөрчлөх цаг ирлээ. Сүлжмэл хийцтэй даашинз, богино топ ба усны хувцас нь зуны улирлын гол трендүүдийн нэг болоод байна
Загварын ертөнцөд 1970-аад оны уур амьсгал эргэн ирсэнтэй холбогдуулан дэгээ зүүгээр нэхсэн загварууд "моод" болж байна. Тэрхүү эрин үеийн загварын шүтээн байсан Жейн Биркинийг бүгд санаж байгаа биз дээ? 1969 онд нээлтээ хийж байсан "La Piscine" кино дээр Биркин дэгээ зүүгээр нэхсэн цагаан өнгийн топ өмссөнөөр усан сангийн хажууд нарлаж буйгаар гардаг. Харин өнөөдөр тэрхүү цамцтай ижил төрлийн загварыг Emilio Pucci, Melissa Odabash ба Sibling брэндүүдээс олж харах боломжтой. Жейн Биркинээс гадна Эли МакГроу гэх бас нэгэн 1970-аад оны загварын шүтээн орчин үеийн дизайнеруудыг урамшуулж байна. Үзэсгэлэнт бүсгүйн өмсөх дуртай байсан берет малгайг өнөөдөр Gucci-гийн Алессандро Микеле бараг цуглуулга болгондоо оруулж байгааг хүн бүр анзаарсан байх.
Хэрвээ та энэхүү сүлжмэл эдлэлийн трендийг дагахаар шийдсэн бол бид танд дэгээ зүүгээр нэхсэн богино топыг өндөр бэлхүүстэй дундаж урттай юбкатай хослуулж, богем төрх бүрдүүлэхийг санал болгох байна. Түүнчлэн далайн эрэг дээр She Made Me маркийн гаргасан бикиниг Missoni-гийн намирсан өмдтэй хослуулж, хиппи уур амьсгал бий болгож болох юм. Харин зуны үдэшлэг рүү явах гэж байгаа бол Balmain-ы богино даашинз хамгийн тохиромжтой байх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт