Өглөө гэрээс гарахдаа загварлаг хувцасламаар байв ч бодох хугацаа алга уу? Бүсгүй хүн бүрт ийм асуудал тулгардаг болохоор бид долоо хоног бүр уншигчиддаа зориулж загварлаг харагдах таван хялбар аргачлал нийтэлж байхаар боллоо
1 Ягаан + улаан
Ягаан ба улаан өнгөний гэнэтийн хослолыг street style од бүр туршиж байна.
2 Цагаан жийнсэн өмд + цайвар цэнхэр өнгийн цацагтай топ
Цагаан өнгийн жийнсэн өмд сүүлийн үед тренд болоод буй цацаг ба хуниастай даавуун топыг тодотгож өгнө.
3 Тренч цувыг мөрөө ил гаргах байдлаар өмсөх
Мөр ил гаргасан тренд одоо гадуур хувцсанд ч бас хамааралтай боллоо. Тэр дундаа хавар-зун 2017 улирлын хит гадуур хувцас болох тренч цувыг ийм аргачлалаар өмсөх нь таныг street style од шиг харагдуулна.
4 Нэгэн жигд өнгийн хувцаслалт
Зөвхөн нэг өнгө л сонго. Энэ улиралд улаан, улбар шар, шар, цэнхэр, ногоон гээд солонгын бүх өнгө тренд болж байна. Мөн мэдээж хэрэг цагаан ба хар гэх сонгодог өнгөнүүдийг бүү мартаарай.
5 Тунхаглал агуулсан бичигтэй футболка + пиджак
Dior ордны загварын шоун дээрээс эхэлсэн энэ стилистик аргачлалыг та ч бас туршаад үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт