Энэ зун ямар малгай худалдан авах вэ: Гурван гол тренд

Өргөн хүрээтэй, панама загварын мөн сэлүүрт завьчны богино хүрээтэй малгайнууд

Зун цагийг толгойн өмсгөлгүйгээр өнгөрүүлэхийн аргагүй. Тэр тусмаа дулаан орон руу аялахаар төлөвлөсөн хүмүүсийн хувьд энэ нь зайлшгүй шаардлагатай зүйл юм. Тэгээд ч энэ улиралд бидний энэхүү хэрэгцээ нь загварын гол тренд болон хувираад байна. Жишээ нь Данийн It-girl Эмма Лет малгайн трендийг дараагийн түвшинд хүргэж, хуримаараа хүртэл дизайнер Симон Порт Жакмюсийн аварга том сийрсэн малгайгаар гоёхоор шийдсэнийг та бүхэн санаж байгаа биз ээ.

Энэ оны хавар-зун 2018 улирлын цуглуулгуудыг судалж үзэхэд малгайн өмсгөлүүд дунд гурван гол тренд ноёрхож байна. Үүнд Jacquemus ба A.W.A.K.E брэндүүдийн танилцуулсан маш өргөн хүрээтэй авангард сийрсэн малгай, франц маягийн сэлүүрт завьчны богино хүрээтэй сийрсэн малгай, мөн даавуун ба хуванцар материалтай панама малгай багтаж байгаа юм. Түүнчлэн энэ зун малгайгаа 1980-аад оны уур амьсгалтай усны хувцас болон пастель өнгийн тааран материалтай хувцастай хослуулан өмсөх нь хамгийн загварлаг шийдэл байх болно шүү.

Хаанаас худалдаж авах вэ:

Buro.Mongolia

2018-06-12, 09:00