Коронавирус болон алдартнуудын ачаар UGG дахиад л моданд орлоо
2020 он "үзэмжгүй" гутлын он байсан гэж хэлж болно. Оныг бүхэлдээ карантины нөхцөлд өнгөрүүлсэн бид хөлд эвгүй гутлуудаа далд хийн дулаан улирлуудад ихэвчлэн Crocs, Birkenstock өмссөн бол одоо өвлийн улиралд хүн бүрт дор хаяж нэг байдаг UGG-аа гаргаж ирэн өмсөж байна. Нэгэн үед хамгийн загварлаг бус гутлаар нэрлэгдэж байсан UGG маргаангүй хамгийн хөлд эвтэйхэн гутлуудын нэг тул ийнхүү дахин нэг удаа моданд оржээ.
Гэхдээ UGG эргээд моданд орсон нь зөвхөн коронавирусээс шалтгаалсан биш харин сүүлийн жилүүдэд загварын салбарт 1990-ээд оны хэв маяг ноёрхож байгаатай холбоотой билээ. Нам суудалтай өмднүүд, шигтгээтэй загварууд, минимал даашинзууд гээд тухайн арван жилийн загварууд бүгд нэг, нэгээрээ тренд болсоор л байгаа.
Өнөөдөр алдартнууд дундаас Кендал Женнер, Эмили Ратаковски болон Ирина Шейк нар UGG гутлын үнэнч шүтэн бишрэгч нар юм. Тэд гутлаа ихэвчлэн леггинс болон дулаан свитер, эсвэл сул загварын жийнсэн өмдтэй хослуулдаг билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт