“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар

Шоппинг хийхдээ уг загвараас сонголтоо хийгээрэй

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг гүнж нар л өмсдөг болов уу гэлтэй дэрвэгэр хормой, нүсэр мөр, цэцгэн хээтэй даашинзыг энэ улиралд анхааралдаа авахыг дизайнерууд зөвлөж байна. Тухайлбал Alexander McQueen ордны бүтээлч захирал Cара Бертон торон чимэглэл, цацаг, хуниас зэрэг романтик элементүүдээр баялаг, амьд цэцэгсийг санагдуулам даашинзуудыг урласан бол Carolina Herrera брэндийн шинэ цуглуулгад том цэцгэн хээ, нүсэр мөртэй загварууд багтсан юм. Харин Simone Rocha, Valentino брэндүүд цулгуй өнгөтэй атлаа романтик силуэт ашигласан загваруудыг танилцуулсан байгаа. Өдөр тутам, үдэшлэг гээд ямар ч үед өмсөж болох эдгээр даашинзуудыг mule туфль, сандаал зэрэгтэй хослуулахад тохиромжтой.

Түүнчлэн улирлын трендүүдийг шингээсэн загваруудыг боломжийн үнээр санал болгодог Zara, Mango брэндийн шинэ цуглуулгад ч ийм төрлийн даашинзууд багтсан тул дараагийн удаа шоппинг хийхдээ анхаарч хараарай.

Simone Rocha
Zara
Lee Mathews
Valentino
Сecilie Bahnsen
Molly Goddard
Zara
H&M
Alexander McQueen
Story MFG.
Ssone
12 Storeez
Mango

Buro.Mongolia

2020-06-10, 16:59