Instagram дахь тренд: "Laundrogram" буюу автомат угаалгын газар зургаа даруулах нь

"It" охидын дунд шинээр дэлгэрсэн тренд

Instagram олон нийтийн сүлжээн дахь загварлаг охидын дунд "laundromat" буюу олон нийтийн автомат угаалгын газар зургаа даруулах нь тренд болоод байна. Бабба Ривера, Камиль Шарьер, Меган Аделиад зэрэг "It" охидын Instagram хуудаснаас хэрхэн Laundrogram зураг даруулсныг харах боломжтой.

Гэхдээ загварын салбарт энэ нь тийм ч шинэлэг зүйл биш бөгөөд 1995 онд загвар өмсөгч Кейт Моссын Vogue сэтгүүлд зориулсан зураг авалт, 2005 оны Америкийн Vogue болон 2009 оны Harper's Bazaar сэтгүүлийн зураг авалт гээд автомат угаалгын газар нь аль эрт үеэс л загварын салбартай холбогдож байжээ.

Скандинавын "It" охидын нэг болох Марен Шиа хэлэхдээ автомат угаалгын газар загварлаг байдалтай зургаа даруулах нь хувцас болон орчны хооронд эсрэг тэсрэг байдал бий болгож, ингэснээр хувцас илүү анхаарал татам харагддаг болохыг дурдсан юм.

 

 

Buro.Mongolia

2019-02-25, 12:52