Дизайнерууд цэцгэн хээг ихэвчлэн хавар-зуны цуглуулгууддаа оруулдаг ба намрын загваруудаа уг хээгээр чимэх нь ховор байдаг. Харин энэ удаад загвар зохион бүтээгчид хэвшмэл ойлголтыг эвдэн намар-өвөл 2021 цуглуулгадаа цэцгэн хээтэй пальто, тренч цув, юбка, свитер, ноосон цамц, өмд гэх зэрэг бүх төрлийн хувцсыг урласан харагдлаа.
Жишээлбэл, Celine загварын ордон цэцгэн хээтэй миди юбкаг урт түрийтэй гутал, дулаан хантааз, жийнсэн курткатай хослуулж салхитай, бүрхэг намрын өдөр өмсөхөд тохиромжтой, загварлаг төрхийг бүрдүүлжээ. Харин Rachel Comey брэнд навчис, цэцэгс шарлаж буйг илтгэсэн ногоон, шаргал цэцэгтэй өмдийг beige өнгийн гадуур хувцас болон гуталтай хослуулж хэт эрээн биш тун нь таарсан төрхийг бүрдүүлсэн байна. Мөн 2000-аад оны хэв маяг эргэн моданд орсныг Blumarine ордон намар-өвөл 2021 цуглуулгаараа харууллаа. Ягаан цэцгэн хээтэй топ, өмд, үслэг кардиганы хослол нь яг л “Legally Blonde” киноны гол дүр Эль Вудсын бодит амьдрал дээрх хувилбар шиг нь харагдаж байсан юм. Эдгээрээс гадна Dior, Victoria Beckham, Callas Milano брэндүүдийн цуглуулгаас хээний хувьд адилхан ч загвар, урт, загварчлалын хувьд тэс өөр тренч цувнуудыг олж харах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт