Өнөөдөр өвөрмөц хэлбэртэй цүнхээр хэнийг ч гайхшруулахгүй болсон. Ялангуяа бүтээгч нь Карл Лагерфельд шиг дэлхий, цагираг, тэр ч байтугай савтай сүүний хэлбэртэй цүнх гаргадаг бүтээлч хүн бол.
Энэ улиралд дугуй хэлбэртэй шинэ цүнхийг олон нийтийн брендүүд болон нэр хүндтэй загварын орднууд хүртэл бүгд голчилж байна. Versace шигтгээгээр бүрхэгдсэн жижиг клач харуулсан бол, Rebeca Minkoff - цацагтай, урт оосор дээрээ олон хадаастай, багтаамжтай цүнх, харин Celine хоёр бөөрөнхийг хооронд нь бэхжүүлснээр бүтсэн богино бариултай "шопер" цүнх танилцууллаа.
Хүмүүсийн яриагаар энэ чиг хандлага нь манайд өмнөд Солонгосоос иржээ. Тэнд аль 2014 онд дугуй хэлбэртэй цүнхнүүд хамгийн загварлаг street style блогууд дээр харагддаг байсан гэгддэг. Ямар ч байсан энэ зун хүн болгон өөртөө таалагдсан загвартай дугуй цүнх олоход хүндрэл гарахгүй нь.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт