2025 онд дэлгэрэх чиг хандлагууд: Рококо, максимализм ба бусад

Pinterest-ийн таамаг

Pinterest платформ жил бүрийн арванхоёрдугаар сард тухайн жилийн хайлт дээр дүн шинжилгээ хийж, ирэх онд хамгийн эрэлттэй байх чиг хандлагуудыг танилцуулдаг. Тэгвэл 2025 онд хувцас загвар, интерьер дизайн, гоо сайхан гэхчлэн бүхий л салбарт эрэлт ихтэй байх арван чиг хандлагыг танилцуулж байна.


CHERRY CODED

Интоорын өнгөний эрэлт үргэлжлэн өссөөр байх болно. Гэхдээ ирэх жил зөвхөн хувцас загварын салбарт давамгайлахаас гадна гоо сайхны салбарт хүчээ авах хандлагатай байна.


AURA BEAUTY

Энэ бол нүүр будалт хийхдээ өнгө өнгийн палитраар дамжуулан өөрийн сэтгэл санааны байдлыг илэрхийлэхэд суурилсан философи юм. Жишээ нь хүн бүр өөрийн гэсэн онцгой энерги, зан чанартай бөгөөд үүнийгээ илэрхийлэх өнгөөр хацар, нүд, уруул гэхчлэн бүхий л хэсэгтээ буудалт хийж болно. 


RECOCO REVIVAL

Загвар, дизайн гэхчлэн олон салбар энгийн байдлаас холдож, тансаг, хээнцэр хэв маягийг илүүд үзэх чиг хандлага 2025 онд эрэлттэй байхаар байна. Ирэх жил хурим, үдэшлэг, гоо зүй зэрэг олон талбарт рококо хэв маягийн нөлөө тодорч, эмэгтэйлэг, хээнцэр, тансаг дүр төрх давамгайлах болно. Тус чиг хандлагыг Z үеийнхэн болон бүүмерүүд эргэн сэргээхэд гол нөлөөг үзүүлнэ.


SEA WITCHERY

Далайн сэдэв, лусын дагинын гоо зүй ирэх жил ч тренд хэвээр байна. Гэхдээ 2025 онд энэ тренд бага зэрэг өөрчлөгдөнө. Z, Y үеийнхэн “далайн шулам” эсвэл “лусын дагинын” тачаангуй, мэдрэмтгий дүрийг бүтээж эхэлнэ. Тус стиль нь хясааны хэлбэртэй аксесуар, “нойтон” мэт долгионтой үсний засалт, лусын дагинын нүүр будалт төдийгүй хумсны будалт зэргээр илэрхийлэгдэнэ.


SURREAL SOIREES

2025 онд хүмүүс хүрээлэн буй орчны эд юмсаа орчин үеийн сюрреализмын хэв маягаар чимэглэх болно. Ширээ засалт, декор гээд бүгд сюреализмын элементүүдийг агуулна. 


CASTLECORE

Готик цайз, дундад зууны гоо зүй 2025 онд Z, Y үеийнхний хувьд голлох чиг хандлагын нэг байх болно. Энэхүү чиг хандлага нь металл чимэглэлүүд, корсеттой даашинз, том бүс, чулуугаар хийсэн үнэт эдлэл зэргээр илэрхийлэгддэг. Сүүлийн хэдэн сард энэ сэдвийн дагуух хайлт огцом өссөн байна.


DOLLED UP

2025 онд хүмүүс хүүхэлдэйн амьдралаас санаа авч, бүх зүйлээ түүний хэв маягаар өөрчлөх хандлага хүчтэй ажиглагдаж байна. Тухайлбал, хүүхэлдэйн будалт хийж, хувцаслалт, гэрийн тавилга, аксесуар зэргийг өхөөрдөм хэв маягтай, алгалсан тод өнгөтэй болгож шинэчлэх болно.


GODDESS COMPLEX

Алтлаг өнгө бүхий л цаг үед үнэ цэнийг илэрхийлдэг гэдгийг хүн бүр мэддэг. X үеийнхэн болон бүүмерүүд урьд өмнөхөөс илүүтэй тус өнгөний эрч хүч, сүр жавхланг мэдэрч, эмэгтэйлэг байдал, эрч хүчийг эрхэмлэх хандлага нэмэгдэж байна.


MOTO BOHO

Залуу үеийн төлөөлөл романтик бохо стилийг мотоциклийн элементүүдтэй улам ихээр хослуулдаг болжээ. Тухайлбал, байкер гутал, сул загварын савхин хүрмийг урт юбка, цацаг зэрэгтэй хослуулан өмсдөг чиг хандлага улам нэмэгдсээр байна.


MIX & MAXIMALIST

2025 онд декорын ертөнцөд "их байх тусмаа сайн" гэсэн дүрэм үйлчилнэ. Мөн X үеийнхэн болон бүүмерүүд тод хээ, эклектик хэв маяг, тансаг хийцийг хооронд нь хольж, хослуулж ашиглах хандлага дэлгэрнэ.




Ц. Усанболор

2024-12-24, 12:21