Арванхоёрдугаар сарын хуанли тань шинэ жилийн үдэшлэгүүдээр дүүрч байна уу? Ажлын хамт олон, найз нөхдийн үдэшлэгээс эхлээд гэр бүлийн баярын уур амьсгалтай оройн зоог, албан ёсны хүлээн авалт гээд олон төрлийн төрх бүрдүүлэх шаардлагатай олон арга хэмжээ таныг хүлээж байгаа биз ээ. Сүүлийн хэдэн жилд бид "бага байх тусмаа сайн" гэх уриан доор минимал стильд автаад байсан ч, энэ оны баярын өдрүүдийг сэтгэл догдлуулам саа, гялтганасан материал, глэм шик хэв маягаар дүүрэн өнгөрүүлэхийг зөвлөж байна. Мэдээж бүх цаг үеийн найдвартай шийдэл болох хар өнгийн даашинз ба смокинг хослол зэргээс сонголтоо хийж болох ч илүү зоригтой байхыг хүсвэл доорх төрхүүдээс санаа аваарай.
Pantone институтээс зарласан энэ оны гол өнгийг өмсөхдөө ягаан аксесуартай хослуулаад үзээрэй. Ингэснээр та загварын маш нарийн мэдрэмжтэй харагдана гэдэгтээ итгэлтэй байж болно шүү.
Бүхэлдээ гялалзуур чимгээс бүтсэн даашинз эсвэл комбинзон сонгосноор та үдэшлэгийн гялалзсан од нь байж, хаана ч очсон баярын уур амьсгал нэмэх болно.
Ерөнхийдөө энэ жил гялтганасан бүхэн зөв сонголт болно. Гутал, даашинз, аксесуар гээд өмссөн бүх зүйл тань гялалзсан материалтай байвал бүүр ч сайн шүү!
Ийм загварын даашинз нь хэтэрхий ил задгай биш атлаа гуалиг хөлөөрөө гайхуулах боломжийг олгох давуу талтай.
Өргөн мөртэй, тод өнгөтэй, хормой хэсгээрээ урт оноотой 1980-аад оны эсгүүр энэ жилийн хамгийн тренди сонголт юм.
Мөн мэдээж 1990-ээд оны минимал "slip" даашинзыг мартаж болохгүй. Өндөр өсгийтэй сандаалтай хослуулаарай.
Эмэгтэй хүний галбирыг хамгаас илүү тодотгох чадвартай өмсгөл бол корсет ба өргөн бүсний хослол юм. Доор нь юбка эсвэл брюк өмд өмсөж болно.
Загварын блогерууд ба street style оддын сүүлд дурлаад буй нэг загвар бол өдөн оруулгатай даашинз юм. Энэ нь гялалзсан материалын адил ямар ч үдэшлэгт баярын уур амьсгал нэмж, сэтгэл догдлуулах чадвартай билээ.
Бөмбөлгөн хээтэй даашинзыг тунгалаг чулуутай гялалзсан том ээмэгтэй хослуулах нь төгс шийдэл биш байна гэж үү?
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт