Сатин материал нь анх ойролцоогоор 2000 жилийн өмнө Хятад улсад бий болсон байдаг. Уг материалын үйлдвэрлэл нь өндөр өртөгтэй учир (тухайн үед ч тэр, одоо ч тэр) хүмүүс сатиныг эд баялгийн бэлгэдэл хэмээн хардаг. Арьсанд таатай мэдрэмж өгдөг энэхүү материалаар 19-р зууны сүүл үеэс эхлэн дотуур хувцас оёж эхэлсэн бөгөөд үүнээс үүдээд сатиныг мөн эмэгтэйлэг, мэдрэмтгий чанартай уялдуулдаг болсон.
Харин өдөр тутмын хувцсанд сатиныг 1930-аад оноос эхлэн ашигласан ба тухайн үед Алтан Холливүүдийн алдартнууд сатин материалтай даашинзуудыг улаан хивснээ өмсөх нь элбэг байсан билээ.
Орчин үед сатин нь Prada брэндийн хавар-зун 2021 цуглуулгын гол материалаар сонгогдсон төдийгүй Erdem, Alyx, JW Anderson болон Khaite брэндүүдийн шинэ цуглуулгад чухал байр суурь эзэлсэн. Түүнчлэн Alexander Wang брэнд сатинаар гар цүнх урлаж, дизайнер Амина Муадди сатин туфли гаргасан гээд загварын ертөнцөд энэ материал нь томоохон тренд болоод байгаа.
Ингээд бид Шинэ Жилийн үдэш өмсөхөд тохиромжтой 15 сатин загварыг сонгон нэгтгэлээ.