Street style чиг хандлага: Цэргийн хэв маягтай гутал

Яг одоо зузаан ултай, болхи хийцтэй гуталнууд ноёрхож байна

Сүүлийн үед брэндүүдийн шинэ цуглуулгуудад пүүз, кетний оронд зузаан ултай, болхи хийцтэй гуталнууд давамгайлах боллоо. Энэ хандлага нь street style загварт ч мөн ажиглагдаж байгаа бөгөөд дэлхийн загварлаг залуус хагас эсвэл урт түрийтэй цэргийн гутлыг хуниастай юбка, урт даашинз зэрэг маш эмэгтэйлэг хувцастай хослуулж эсвэл карго өмд, oversize куртка өмсөн бүхэлдээ армийн стильтэй болж байна. Энэ улиралд Dr. Martens, Bottega Veneta, Prada, Dior брэндүүдээс хамгийн загварлаг хувилбаруудыг олох боломжтой байгаа.

Buro.Mongolia

2019-10-09, 11:00