Том алхаа: 19 төрлийн кюлот өмд

Жийнсийг орлож байна

Өдөр тутамд, оффис дээр, болзоо ба үдэшлэг дээр гээд хаана ч өмсөж болох кулотт өмд энэ зуны хамгийн загварлаг өмдөөр тодроод байна

Саяхныг хүртэл тийм ч чухал ач холбогдолгүй, жижиг трендүүдийн тоонд ордог байсан кулотт өмд одоо бүсгүй бүрийн зуны хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой хамгийн trendy загвар болоод байна. Хамгийн гол нь энэхүү загвар ямар ч төрлийн хувцастай зохицдог маш том давуу талтай юм. Сул загварын нимгэн коовт, оффисын цагаан цамц, эсвэл нарийхан мөртэй богино топ гээд та хүссэн топоо хослуулан өмсөж болно. Энэ зун хэд хэдэн төрлийн кулотт өмдийг нэг доор худалдаж авахыг зөвлөх байна. Frame маркийн жийнсэн, Max Mara-гийн савхин, Bevza-гийн торгомсог гээд өргөн сонголт бий шүү.

Buro.Mongolia

2016-06-21, 10:00

  • Зураг: